“Prius“ маркийн автомашинууд мөргөлдөж, нэг хүн нас барж, нэг иргэн хавчуулагдсаныг гаргажээ
2026 оны 7 сарын 02

Яармагийн шинэ гүүрэн дээр гарсан ослын улмаас нэг иргэн амиа алджээ.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр " Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд зам тээврийн ослын үеэр хүн хавчуулагдсан гэх дуудлагыг 07:45 цагт бүртгэгдсэн. Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Toyota Prius маркийн автомашинууд мөргөлдөж, 1 иргэн хавчуулагдаж, 1 иргэн нас барсан байсныг гаргаж эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669695
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
