11 сартай хүүхдийнхээ амийг хохироосон этгэдэд ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026 оны 7 сарын 01

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 752 хэрэг шинээр нээж, 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, Т.С нь 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн 11 сартай хүүхдийн амь насыг хохироож, бага насны хүүхдийг алсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669685
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
