Насанд хүрээгүй хүүхдийг мансууруулж хүчирхийлсэн хэрэг гарчээ

Прокурорын байгууллага 2026 оны зургаадугаар сарын 22-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43.165 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Тус хугацаанд 1.461 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 752 хэрэг шинээр нээж, 810 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, Г.С, Н.Г нар нь бүлэглэн 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, Г.С нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тус бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаж, улмаар нэр бүхий насанд хүрээгүй хүүхдийг мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэрэг гарчээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах), Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

