ҮАГ: ТӨХК-иудын захирлын цалин, орлогыг жилээр нь авч үзэхэд хамгийн өндөр нь ₮778.8 сая, дараагийнх нь ₮234 сая төгрөг байна

2026 оны 6 сарын 26

Arslan.mn

Төрийн аудитын байгууллагаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд хийсэн судалгааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын төсвийн 19 ерөнхийлөн захирагчийн харьяа төрийн болон төрийн өмчийн оролцоотой 110 компанийн

  • 66.4 хувь буюу 73 нь төрийн өмчит,
  • 33.6 хувь буюу 37 нь оролцоотой хуулийн этгээд юм.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид нийтдээ 46,327 хүн ажилладаг, цалин хөлс, түүнтэй адилтгах урамшууллын зардал нь 2.5 их наяд төгрөг байна.

2025 онд

  • Дээд шатны 349 удирдах албан тушаалтны цалин, түүнтэй адилтгах орлогод 34.5 тэрбум төгрөг,
  • Дунд шатны 4,248 албан тушаалтанд 280 тэрбум төгрөг,
  • Гүйцэтгэх албан тушаалын 41,730 ажилтны цалин, түүнтэй адилтгах орлогод 2.2 их наяд төгрөгийн зардал гаргасан байна.

Төрийн өмчит компаниудын захирлын зардлыг жилээр нь авч үзэхэд, ХАМГИЙН ӨНДӨР 778.8 сая төгрөг бол харин дараагийнх нь 234 сая төгрөгийн зардал гарсан байна"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669617
0 эможи

keyboard_arrow_up