Тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэв
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж гаргалаа. Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг 7 сарын 25-аас эхлэн ажиллуулж эхлээд байна.
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I хэлтэс, Замын цагдаагийн тасгаас гарсан ажлын хэсэг Баянзүрх авто техникийн шалган бүртгэх товчоонд 24 цаг, 3 ээлжээр ажиллаж байгаа юм.Хамтарсан хөдөлгөөнт эргүүл болон, хяналт шалгалт явуулах ажлын хэсэг 10 сарын 15 хүртэл байгалийн голомтот гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах юм байна.