Анхны сайдын нэрэмжит шагналын эзнээр ахлах ахлагч Д.Төрмөнх тодорлоо

2026 оны 6 сарын 20

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг 2022 оноос эхлэн эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог уламжлал тогтсон. Энэ жил буюу 22 жилийн ойн энэ өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч химичин, ахлах ахлагч Д.Төрмөнх тус шагналын эзнээр тодорлоо. 

Ахлах ахлагч Д.Төрмөнх нь Онцгой байдлын байгууллагад 2015 оноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 781 удаагийн гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 230 гаруй иргэний амь насыг авран хамгаалж, 59 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тухайлбал, 2020 онд аймгийн Баян-Уул, Баяндун, Халхгол, Чойбалсан Чулуун хороот, Хэнтий аймгийн Биндэр сумдад гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод 44 хоног үүрэг гүйцэтгэсэн бол 2021 онд  “Буйр” нуурын мөсөнд живсэн хоёр автомашиныг 31 градусын хүйтэнд 10 метрийн гүнд шумбалт хийж, татан  гаргасан бол 2025 онд “Хөх” нуурт живсэн портер загварын автомашиныг 35 градусын хүйтэнд гүний жумбалт хийж татан гаргаж, нэг иргэний амь насыг хамгаалсан.

Мөн 2026 оны гуравдугаар сард аймгийн Гурванзагал сумын нутаг дэвсгэрт 20 хоногийн хугацаанд томилогдон ажиллаж, 46 малчин өрх айл руу 2470 км зам, бэлчээр гаргаж, цасанд дарагдсан 12 малчин өрхийн малыг өвөлжөөнөөс гаргаж, зөөвөрлөх ажлыг зохион байгуулж, цасанд сууж, боогдсон хөлдөж осгох, амь нас эрсдэх байдалтай 12 автомашин, техник хэрэгсэлтэй 40 орчим иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Он гарсаар Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Баян-Уул, Булган, Матад, Чойбалсан, Дашбалбар, Чулуунхороот, Хөлөнбуйр, Сэргэлэн зэрэг 10 сумын нутаг дэвсгэрт гарсан 29 удаагийн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669555
0 эможи

keyboard_arrow_up