ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

2026 оны 6 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, Э.Төрбаяр ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Н.О-ын хүүг ажилд томилуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдын дансаар дамжуулан 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт ийнхүү яллах дүгнэлт үйлджээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Н.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Э.Төрбаяр нь 2025.01.28-аас эхлэн ИНЕГ-ын даргаар томилогдон ажиллаж буй.

Тэгвэл  авлигын хэрэгт шалгагдаж буй ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮108 сая
Гэр бүлийн орлого: ₮166 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮316 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая  /Lexus, HS 200, Toyota, Land Cruiser 100 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮30 сая /Хурдан удмын адуу-10/
Газар: ₮42 сая /Өмчлөх-0.5га-2, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮82 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮38 сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669543
0 эможи

Зочин
2026-06-23 23:25
Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн кекс хийжаагааг биёиж аваад гадаадийн баячуудад өндөр үнээр зардаг
Э.Төрбаяр
ИНЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up