Иргэн Г нь насанд хүрээгүй хүүхдийг таван сарын турш биеийг нь үнэлүүлжээ
2026 оны 6 сарын 22

Иргэн Г нь насанд хүрээгүй хүүхдийг таван сарын турш биеийг нь үнэлүүлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Г.Н нь насанд хүрээгүй хохирогчийн биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн байжээ.
Уг биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (биеэ үнэлэхийг зохион байгуулах), 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалт (хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669533
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
