Дархан-Уул аймагт элсэлтийн шалгалт өгч буй хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө олгоно
2026 оны 6 сарын 22

Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр элсэлтийн шалгалт өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө эдлэхээр болжээ.
Тодруулбал зургаадугаар сарын 25 буюу энэ пүрэв гарагт элсэлтийн шалгалт эхэлнэ.
Аймгийн Засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн элсэлтийн шалгалтын өдөр
- шалгалт зохион байгуулах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх,
- цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669520
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
