Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд

2026 оны 6 сарын 22

Arslan.mn

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.

Энэ сарын 24-ний мягмар гарагаас эхлэн 12 хоногийн турш буюу долоодугаар сарын 6-ны өдрийг хүртэл халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийн мэдээллийг хүргэж байна. 

Халуун ус хязгаарлах бүс, хороолол: 

  • Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид,
  • 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим, мөн Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид,
  • Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид,
  • ТБД андууд дэлгүүр орчмын хэрэглэгчид, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид,
  • Гранд плаза төв орчмын хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид,
  • Төмөр замын удирдах газар, 73-р сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид.
  • Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669513
1 эможи

keyboard_arrow_up