УЕПГ-аас “Удирдах ажилтны манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа

2026 оны 6 сарын 19

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “Удирдах ажилтны манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын манлайлал, удирдан зохион байгуулах чадавхыг бэхжүүлэх, удирдлагын үр нөлөө, гүйцэтгэлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон орлогч прокурорууд танхим, цахим хэлбэрээр сургалтад хамрагдсан байна. 

Сургалтад Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор М.Баянмөнх, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш С.Мөнхнаран нар манлайллын онол, үзэл баримтлал, манлайллын хэв маяг, байгууллагын өөрчлөлтийг үр дүнтэй удирдах арга барил, орчин үеийн удирдлагын чиг хандлага зэрэг сэдвээр мэдээлэл өгч, практикт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669509
0 эможи

keyboard_arrow_up