"Мөрөөдлийн элч" ТББ-ын хамт олон хүмүүжигчдэд ном бэлэглэлээ
"Мөрөөдлийн элч" ТББ-ын хамт олон эмэгтэйчүүдийн болон хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигчидтэй уулзаж, тэдэнд зориулан лекц уншинчөлөөт уран бүтээлчдийн урлагийн тоглолт үзүүлж, хорих ангийн номын санд ном хандивлаж, ээжүүдтэйгээ байгаа бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг, хувцас зэргийг бэлэглэжээ. Тус үйл ажиллагаа энэ сарын 3-ны өдөр болсон бөгөөд "Мөрөөдлийн элч" ТББ-ыг Дашбалбар агсны охин, СУИС-ын багш, соёл судлаач Д.Индра удирддаг ажээ. Тэрээр " Амьдралд алдсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх, ядахдаа гутал засаад сурах, зөв амьдрах сургалт их хэрэтэй юм шиг санагдсан. Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, гүтгэлэг, доромжлол гээд олон зүйлээс шалтгаалан орсон бүсгүйчүүд чин сэтгэлээсээ сонсож, уярч, дуулж, хайрлаж байхыг харах дэндүү гунигтай бас уярам байлаа." хэмээн Facebook-тээ бичиж үлдээжээ.