ТАЛАРХАЛ: Испани улсын жуулчинд тусалж, эх орныхоо талаар мэдээлэл өгсөн ЖОЛООЧ ТАНД баярлалаа
2026 оны 6 сарын 18

ОНӨААТҮГ-ын 15-023 дугаартай автобусны жолооч Г.Өнөболдын ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдлын талаар иргэн талархал ирүүллээ.
Жолооч Г.Өнөболд Испани улсаас жуулчлалаар ирсэн иргэнд тусалж, хаашаа явах гэж буйг нь асуун, яаж явах талаар тайлбарлаж, мөн эх орныхоо талаар мэдээлэл хүргэж буйг анзаарсан зорчигч зургийг нь авч бидэнд илгээлээ. Жолооч иргэдтэй маш эелдэг харилцаж, тусалж байгаа талаар онцлоод улам их амжилт хүслээ.
"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-023 дугаартай автобусны жолооч Г.Өнөболд ТАНД ажлын амжилт , хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669485
1 эможи
Зочин
2026-06-18 13:48
хэлтэй жолооч байнадаа мундаг
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
