УХТЭ: Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах гэрээн дээр үзэглэв

2026 оны 6 сарын 18

Arslan.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УХТЭ хамтран Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлж байна. 

Тэгвэл өнөөдөр талууд Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах гэрээг байгуулж, гарын үсэг зуран баталгаажууллаа. 

Энэ хүрээнд бөөр, элэг, нойр булчирхай, зүрхний дутагдлын эмгэгийн төгсгөлийн үе шатанд байгаа эмчлүүлэгчийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээний тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, хүлээх хугацааг богиносгох, тархины үхэлтэй донорын олдцыг нэмэгдүүлснээр эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтран ажиллах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669483
0 эможи

keyboard_arrow_up