ЦАГ АГААР: Өнөө шөнө Хангай, Хэнтий нуруу орчмоор нойтон цас, бороо орж цочир хүйтэрнэ

2026 оны 6 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй, өдөртөө +18+20 градусын дулаан байна.

Өнөөдөр өдөртөө Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн нутаг, мөн Архангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар бороо орно.

Үдээс хойш Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ, Хангал сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул зэрэг сумдын нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарна уу.

Өнөө шөнө Хангай, Хэнтий нуруу орчмоор нойтон цас, бороо орж цочир хүйтэрнэ. 

Шөнөдөө Архангай, Өвөрхангай аймгийн зарим сумд, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сум, Тэрэлжийн хойд хэсгээр нойтон цас орохоор байна.

Шөнөдөө Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хонхор өртөө, Багахангай дүүрэг, Баян сумын нутгаар ахиухан бороо орох төлөвтэй байгааг анхаарна уу!

Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Завхан, Баянхонгорын зарим сумд, Хэнтийн нурууны орчмоор цочир хүйтэрч -2-4 градусын хүйтэн, хангайн болон төвийн аймгуудын нутгаар 0+4 градусын дулаан хононо.

Маргааш Баасан гаригт дээр дурьдсан бүс нутаг, аймаг, сумдын нутгаар хүйтэн сэрүүн өдөр тохиохоор байгаа тул дулаан хувцаслах шаардлагатай болохыг анхааруулъя!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669475
0 эможи

keyboard_arrow_up