2 автомашин мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагджээ

2026 оны 6 сарын 16

Arslan.mn

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Далай” хороолол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км/ А0202 чиглэлийн автозамд суудлын 2 автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06 дугаар сарын 15-ны өдрийн 22:35 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669426
0 эможи

keyboard_arrow_up