Дохиурыг дур зоргоороо ашигласан иргэнийг торгож, жолоодох эрхийг 1 жилээр хасжээ

2026 оны 6 сарын 16

Arslan.mn

Цахим орчинд “Дохиураар хувийн машины замаа чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээллийг иргэн нийтэлжээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөнийг тогтоосон байна.

Улмаар иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулжээ.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг  ЦЕГ-аас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669425
0 эможи

зочин
2026-06-16 11:34
20000 төгрөгөөр торгоод дээрээс нь 1 жилээр эрх хасаж байгаа энэ явдал зөв үү давхар шийтгэл оногдуулж байна гэж харагдаж байна
keyboard_arrow_up