Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ

2026 оны 6 сарын 15

Arslan.mn

Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх  нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Т нь бусадтай бүлэглэн  төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 6 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1030 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 988 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 5 мөрдөгчийн мэдэгдэл, 2 хууль хэрэгжүүлж ажиллах албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.

Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан нь хамтын шийдвэр гаргах ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн үржлийн малыг 19 толгой үхрийг өөртөө болон бусдад давуу байдлаар олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор улсад нийт 221,9 сая төгрөгийн хохирол учруулсан, олон удаагийн худалдан авалтаар өөрийн хамаарал бүхий нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон  зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669414
0 эможи

Тавинбэх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up