ТЦА: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэргийг илрүүллээ.

Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэргийг илрүүллээ.
Хуулийн хариуцлага: Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан эсхүл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял онооно.
