Дэлхийн адууны өдрийн 10 мянган морьтны жагсаалд “Physical Asia” шоуны оролцогчид оролцоно

2026 оны 6 сарын 12

 Arslan.mn

Монгол Улс Дэлхийн адууны өдрийг санаачлагч 56 улс орнуудыг хамруулан ирэх долдугаар сарын 11-13-ний өдрүүдэд анх удаа тэмдэглэх гэж байна.

Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах энэхүү өдрөөр 56 орны зочид, төлөөлөгчид хуран чуулна. 

Энэ үеэр 10 мянган морьтны парадыг зохион байгуулж, адууны өв соёлын гайхамшгийг мэдрүүлэх олон хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энтертайнмент, морин эмчилгээ, засал, соёл болон 21 аймгийн өв тээгч гэсэн таван хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн “Physical Asia” шоунд оролцсон Япон, БНСУ, Филиппин, Австралийн тамирчид “Дэлхийн адууны өдөр”-ийн 10 мянган морьтны жагсаалд оролцохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669359
0 эможи

keyboard_arrow_up