Хүүхэд хашаан дотор эргэж байсан машин мөргүүлж АМИА АЛДЖЭЭ

2026 оны 6 сарын 10

Arslan.mn

Энэ оны эхний 5 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн 341 осол бүртгэгдэж, 18 хүүхдийн амь хохирсон байна. 

Үүнээс 1 тохиолдол нь хашаан дотроо эргэх үйлдэл хийж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алдсан байна. 

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. 

Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болоод орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669316
1 эможи

keyboard_arrow_up