Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмжээ

2026 оны 6 сарын 10

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбар хороог хуралдууллаа.

Тус хурлаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Шагайн харвааны удирдамжийг 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр батлуулж, наадмын нэгдсэн цахим хуудсанд холбогдох мэдээллийг тогтмол байршуулж байгаа юм.

Харвааг “Насанд хүрэгчид”, “Ахмад”, “Өсвөр”-ийн гэсэн гурван төрлөөр зохион байгуулах бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Шагайн харвааны бай шагналыг ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлжээ. Тухайлбал,

Насанд хүрэгчдийн багийн харваа:

  • I байр – Алтан медаль, өргөмжлөл, 40 сая төгрөг,
  • II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 32 сая төгрөг,
  • III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг,
  • IV байр – Өргөмжлөл, 16 сая төгрөг,
  • V-VIII байр – Өргөмжлөл, тус бүр 4 сая төгрөг

Ахмадын багийн харваа:

  • I байр – Алтан медаль, өргөмжлөл, 24 сая төгрөг,
  • II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 20 сая төгрөг,
  • III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 16 сая төгрөг,
  • IV байр – Өргөмжлөл, 12 сая төгрөг,

Өсвөрийн багийн харваа:

  • I байр – Алтан медаль, өргөмжлөл, 12 сая төгрөг,
  • II байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 10 сая төгрөг,
  • III байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 8 сая төгрөг,
  • IV байр – Өргөмжлөл, 6 сая төгрөгийн тус тус шагналтай аж.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669314
0 эможи

keyboard_arrow_up