ШУУРХАЙ: 2 сая төгрөгийн цалинтай иргэний сар бүр татварт суутгуулдаг ₮200,000 (10%) нь ₮12,000 болж багасна гэв

ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг өнөөдөр Төсвийн байнгын хороо, баасанд гарагт чуулган хэлэлцэнэ.
Тэгвэл Төсвийн байнгын хороогоор "Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг дэмжээгүй байна. Харин ₮2 сая хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Энэ нь тун харамсалтай. Оронд нь 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн. Бүх шатлалыг хамруулж чадаагүй ч нийт цалин авч буй иргэдийн 53% буюу бараг 500,000 орчим иргэнд бодит дэмжлэг үзүүлэх боломж гэж үзэн, уг хувилбарыг дэмжихээс өөр сонголт үлдсэнгүй.
Мөн нэг эерэг өөрчлөлт нь 792,000 төгрөгөөс доош цалинтай иргэдийн төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, 0%-ийн хувь хэмжээтэй байхаар тусгасан явдал юм. Дээрх өөрчлөлт батлагдвал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэнэ.
Жишээлбэл:
• 2 сая ₮-ийн цалинтай иргэн татварт одоо төлдөг 10% буюу 200,000 ₮-ийн оронд 12,000 ₮ л төлнө.
• 5 сая ₮-ийн цалинтай иргэн 500,000 ₮-ийн оронд 312,000 ₮ татварт төлнө" гэв.

