Б.Оюутболд: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн тоо нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй үйлдлийн арга нь нарийсч байна

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Экологийн асуудал хариуцсан алба хаагчдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд:
Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн тоо нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй үйлдлийн арга нь нарийсч байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож буй экологийн цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх шаардлагатай байна. Экологийн цагдаагийн алба хаагчид монгол улсын үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн, яаж хамгаалах, хүний эрхийг хэрхэн яаж дээдлэх, байгаль хамгаалагч, экологийн цагдаа нар өөрсдөө хэрхэн эрхээ хамгаалуулах, ажил төрлөө хэрхэн гүйцэлдүүлэх талаар сургалтыг зохион байгуулж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг хянан шийдвэрлэх явцад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нотлох баримтыг бэхжүүлж авах, цуглуулах, шинжээч томилох, экологи, эдийн засгийн дүгнэлт гаргуулах зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ирж мэдээлэл өгч байгаа нь алба хаагчдад илүү үр дүнтэй сургалт болж байна.
