Талийгаач хүүгийн эгч: Нурангид дарагдаж нас барсан 15 настай хүүгийн ар гэрт ямар ч хохирол барагдуулаагүй

Барилгын дотоод засал хийж байхдаа нас барсан 15 настай хүүхдийн ар гэрийхэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Талийгаач хүүгийн эгч "Хэрэг явдал 2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн орчимд гарсан. Дүүг маань "Самушил" гэх хөдөлмөр зуучлалын компани барилгын хог хаягдал цэвэрлүүлэх нэрээр ажилд зуучилсан. Гэтэл хүнд даацын хана нураах ажил хийж хана нурж, дүүгийн минь тархиндаа хүнд гэмтэл авч газар дээрээ амиа алдсан.
Талийгаачийн ээж бие муутай, хэвтэрт байдаг. Дүү маань өмнө нь ажил хийж үзээгүй. Ээжийнхээ эм тариаг авахын тулд ажил хийж байжээ.
Барилгын хог хаягдал цэвэрлэнэ гэж ажилд зуучилсан хэдий ч хүнд даацын хана нураалгасан.
Нурангид дарагдаж нас барсан 15 настай хүүгийн ар гэрт ямар ч хохирол барагдуулаагүй. Ажилд зуучилсан "Самушил" гэдэг газар "Насанд хүрээгүй хүүхэд жиллаад нас барсан тохиолдол өчнөөн байгаа. Хуулиараа явна" гэж хэлсэн.
Тухайн газар нь хороололд байрлах "Кимбаб Чонгүг" гэх газар байсан. Тэр газрыг түрээслэн засвар хийж байсан хувь хүн ажиллуулж байсан. Ажилд зуучилсан "Самушил" компанийн зүгээс эмгэнэл илэрхийлсэн. Гэхдээ "Өмнө нь манайд ийм хэрэг 4-5 удаа гарч байсан, байдаг л зүйл, хуулиараа явна" гэсэн. Мөн ажилчдаа манай гэр бүлийнхэнтэй холбогдхыг хориглосон.
Насанд хүрээгүй хүүхдийг хүнд хөдөлмөрт зуучилсан компани болон хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ажил олгогчид хариуцлага тооцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөд шаардлага хүргүүлж байна" гэв.
Дүүгийн маань ээж бие муутай, ээждээ туслахаар явж байгаад ийм харамсалтай явдал боллоо" гэв.

