“Байр түрээслүүлнэ“, “Тээврийн хэрэгсэл зарна“ гэх зар байршуулж, иргэдийг залилж байгааг АНХААРУУЛАВ

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

Цахим орчинд олонд танигдсан аж ахуйн нэгжийн нэрийг ашиглан хуурамч хаяг нээн мэдээлэл оруулж бусдыг залилах тохиолдол гарч байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас анхааруулж байна. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. 



Тэрбээр хэлэхдээ "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй хэрэг зөрчлийн дийлэнх хувийг залилангийн гомдол мэдээлэл эзэлж байна. Үүнийг 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар авч үзвэл 587 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн гомдол мэдээллийг 2025 оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүд нь бусдын арилжааны банкны дансыг ашиглаж, олон нийтийн сүлжээнд хуурамч зар байршуулахдаа "Тээврийн хэрэгсэл зарна", "Орон сууц зарна", "Байр түрээслүүлнэ" гэх мэтчилэн зар байна.

Мөн хусдаг сугалаа, бооцоот тааврын залилан гарч байна. Сүүлийн үед бүртгэгдэж буй гэмт хэргийн хувьд "KFC"-ийн лого болон арилжааны банкны лого мэдээллийг ашиглаж, тус холбоос дээр дарж өөрсдийн хувийн мэдээллийг оруулж алдсанаар тухайн иргэдийн арилжааны банкнаас мөнгийг нь залилж авч буй тохиолдол мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээ мэдээллийг нягтлах, хувийн болон арилжааны банкны мэдээллийг бусдад шилжүүлэхгүй байснаар залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ" хэмээн анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669262
0 эможи

keyboard_arrow_up