Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026 оны 6 сарын 08

Arslan.mn
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцлаа.
Ажлын хэсэг Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий болон Эмээлт өртөө хүртэлх трассын дагуу ажлын явцыг нэг бүрчлэн шалгав.

Arslan.mnЭнэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэхэд чиглэсэн тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
Багахангай-2 өртөөнд хийгдэж буй балласт буулгалтын явцыг эрчимжүүлж, зөөвөрлөлт хийх вагоны тоог нэмэгдүүлэх;

  • Төмөр замын дээд бүтцийн угсралтын ажлыг одоогийн эрчээр нь тогтвортой үргэлжлүүлэх;
  • Трассын 00-87 дахь километрт хийгдэж буй долоон цэг дэх ухмал тэлэх ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө дуусгахыг даалгав.

“Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж буй тус төслийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл дараах шаттай байна.

  • Нэгдүгээр шат (00-87 км): Газар шорооны ажлын нийт гүйцэтгэл 99.3 хувьд хүрч, доод бүтэц үндсэндээ дууссан бөгөөд замын дээд бүтцийн угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Хоёрдугаар шат (87-102 км): Трассын газар шорооны ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 43 хувьтай үргэлжилж байна.
  • Дараагийн шат (102 км-ээс Эмээлт хүртэл): Тус чиглэлийн газар шорооны ажлыг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна.

Arslan.mn

Улаанбаатар хотыг тойрсон тээвэр, логистикийн зангилаа болох "Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалт анх 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхэлж байсан юм. Тус төмөр замын шугам ашиглалтад орсноор Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг үндэсний төмөр замын сүлжээнд холбож, нийслэлийн авто замын ачаалал, ачаа тээврийн төвлөрлийг сааруулахад стратегийн өндөр ач холбогдол үзүүлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669260
0 эможи

keyboard_arrow_up