“Гүйжөү мужийн Шэнь Чюэ“ цайны тариалан: Экологийн цэвэр үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд хүрч байна

2026 оны 6 сарын 06

Arslan.mn

БНХАУ-ын Гүйжөү  муж нь цайны үйлдвэрлэлээрээ улсын хэмжээнд тэргүүлэгч бүсүүдийн нэг бөгөөд экологийн цэвэр орчин, өндөрлөг газрын онцлог нөхцөлдөө тулгуурлан уламжлалт арга хэлбэрээр чанартай цай үйлдвэрлэдгээрээ алдартай.

Гүйжөү мужийн Шэнь Чюэ (Shenque/Shenhe Tea Industry) цайны тариалангийн талбай нь орчин үеийн менежмент, чанарын хатуу хяналт, тогтвортой хөгжлийн бодлогоороо онцлог юм.

Тус компани нь 2005 оноос эхлэн цайны тариалангаа хөгжүүлж, олон улсын чанарын гэрчилгээ, шинжилгээний байгууллагуудын баталгаажуулалт авчээ. Мөн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна олон улс руу экспортолж, олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаа өргөжүүлсэн байна.

Arslan.mn

Шэнь Чюэ компанийн цайны талбай нь уулын налуу бүхий экологийн цэвэр бүсэд байрладаг бөгөөд тариалангийн талбайгаа байгаль орчинд ээлтэй аргаар хамгаалж, арчилдаг ажээ.

Компанийн хөгжлийн түүхэнд цайны үйлдвэрлэлийн бааз байгуулах, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох, чанарын шагналууд хүртэх зэрэг томоохон үйл явдлууд багтсан байна.

Arslan.mn

Гуйжоу мужийн хэмжээнд 2023 онд цайны тариалангийн талбай 7 сая му (ойролцоогоор 466 мянган га)-д хүрч, 469 мянган тонн цай үйлдвэрлэн, салбарын нийт үйлдвэрлэлийн үнэ цэнэ 64 тэрбум юаниас давсан байна.

Мөн Гүйжөүгийн цай нь Европ, АНУ, Африк, Зүүн Өмнөд Азийн зах зээлд экспортлогдож байгаа юм.  

Ногоон цайнаас гадна цагаан цайг уламжлалт аргаар тариалдаг бөгөөд тус цай нь биед хуримтлагдсан илүүдэл тосыг гадагшлуулдаг зэргээр илүү эрүүл мэндийн цай гэж нэрлэгддэг байна

Arslan.mn

Arslan.mn

Байчун Шэнкэ цайны аж ахуй нь чанар, тогтвортой үйлдвэрлэл, олон улсын стандартын шаардлагыг хангах чиглэлээр ажиллаж байгаа нь Гуйжоугийн цайны салбарын хөгжлийн нэгэн тод жишээ болж байна.

Тус компанийн тариалан нь зөвхөн өндөр чанартай цай үйлдвэрлэхээс гадна орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669247
0 эможи

keyboard_arrow_up