ЦЕГ алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллана

2026 оны 6 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ өнөөдөр /2026.06.05/ боллоо.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд оролцож хамтын ажиллагааны цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Уулзалтаар улсын онц чухал объектын хамгаалалтад орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, хамгаалалтын цогц системийг хөгжүүлэх, харуул хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцож, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт, аюултай бодисын хадгалалт, ашиглалт, тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Arslan.mn

Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн замын аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн хяналтын систем, дундаж хурдны камер, хяналтын пост зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ойжуулах, агропаркийн бүтээн байгуулалтыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669234
0 эможи

иргэн
2026-06-08 11:26
ХЗС Энхбаяр ДЦ-н алба хаагч дүрмийн бус харьцаа гаргасан асуудалд штабын дарга болон ангийн дарга нарт хариуцлага тооцон ажиллаас чөлөөлсөн. Үүний дараа ДЦ-т ЦАХ эрүүг хуга цохисон гэмт хэрэг галаа гэж хэвллэлд мэдээлээд байж байтал ДЦ-т ЦАХ мэсээр гэмтээсэн хэрэг гарлаа уг гэмт хэргийн мэдээлэлийг дотороосоо тараасан гэж албаны шалгалт явуулж дарамтлаж байна гэсэн мэдээлэл явж байсан. ДЦ-т удаа дараалан гэмт хэрэг гаргаж ЦАХ -н аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон штабын даргадаа яагаад өдий болтол хариуцлага тооцон чөлөөлөхгүй байгаа юм. Хаириуцлага тооцож чадахгүй байгаа ХЗС, ЦЕГ, ДЦ-н штабын даргатайгаа эс үйлдэлээр гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал биш гэж үү
иргэн
2026-06-08 11:25

2026-06-08 11:24

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up