Өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

2026 оны 6 сарын 05

Arslan.mn

2026 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гэмт хэрэг, зөрчил, хар тамхи болон бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуульд нийт 300 гаруй сурагч, 5 дугаар сарын 29-ний өдөр 53 дугаар сургуульд 87 сурагч нийт 487 сурагчид хамрагдсан.

Сургалтыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Чагдар, Хар тамхитай тэмцэх албаны мэргэжилтэн Э.Сувданчимэг, сургагч багш О.Сэлэнгэ нар удирдан явуулж, сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Сургалтын үеэр дараах сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг боллоо.

Үүнд:

• Хар тамхи, мансууруулах бодис болон бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх;

• Өсвөр насны хүүхдийн холбогдож буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнээс үүдэх эрх зүйн үр дагавар;

• Гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх арга замууд.

Сургалт нь сурагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан явагдаж, бодит жишээ, зөвлөгөө, мэдээллийг хүргэснээр хүүхэд, өсвөр үеийнхний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Arslan.mn

Цаашид хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

ЦЕГ-Н ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБА

МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБОО

Arslan.mn

 

 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669230
0 эможи

keyboard_arrow_up