Хошууч генерал Б.Эрдэнэбат олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажиллаж эхэллээ

2026 оны 6 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбат Бүгд Найрамдах Гаити Улс дахь Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх НҮБ-ын мандат бүхий олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдон үүрэгт ажлаа хүлээн аваад байна.

Мөн тус ажиллагааны штабын чухал албан тушаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны газар оронд очоод байна.

Энэхүү ажиллагаа нь Монгол Улсын дэлхийн баруун хязгаар /Western Hemisphere/-т үүрэг гүйцэтгэж буй анхны тохиолдол бөгөөд Монгол Улсаас олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669224
1 эможи

keyboard_arrow_up