Мотоцикл жолоодож яваад осол гаргасан иргэн эрүүл мэндийн байгууллагад эмчлэгдэж байна
2026 оны 6 сарын 05

БГД-ийн 6 хороо 10-р хорооллын урд талын зам дээр машины ардаас мотоциклтой хүн мөргөсөн байна гэх дуудлага мэдээллийг 2026 оны 06 дугаар 04-ны өдрийн 19:16 цагт хүлээн авч шалгасан байна.
Жолооч эрэгтэй нь Honda маркийн улсын дугаартай мотоциклийг жолоодож яваад Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдсөн ослыг ТЦА-нд шалгаж байна.
Мотоциклын жолооч эрүүл мэндийн байгууллагад эмчлэгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669223
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
