“Буузан тоглоом” хагарсны дараа хүүхдийн бие дээр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байна

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

“Буузан” гэх цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосны дараа хүүхдүүдэд нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байгаа талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж эхэллээ.

Иймд хүүхдүүдээ дээрх төрлийн тоглоомоор тоглуулахгүй байх, гэрт нь байгаа бол нэн даруй хэрэглэхгүй болгож хаяхыг анхааруулаад байгаа юм.

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум дундын эмнэлэгт сүүлийн 2 хоногт энэ төрлийн тоглоомоос харшилсан 6 тохиолдол бүртгэгджээ.

Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669217
1 эможи

Цогтцэций Сум Дундын Эмнэлэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up