Хахууль авсан хэрэгт холбогдсон Заамар сумын Засаг дарга асан Л.Амгаланбаярт 4 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Төв аймгийн Заамар сумын засаг дарга асан Л.Амгаланбаярт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.

Л.Амгаланбаярыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг, мөн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Э.Бямбасүх, Ш.Лхагвасүрэн, Г.Цэрэндагва нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 7 жил томилогдох эрхийг нь хасаж, 4 жил хорих ял оноожээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669209
0 эможи

keyboard_arrow_up