Хувьсгалчдын гудамжны замын ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалан удааширчээ

2014 оны 8 сарын 06

Нийслэлийн Авто замын газар нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, авто замын насжилт, эвдрэл гэмтлийг судлан Улаанбаатар хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр барьж ашиглалтад оруулан иргэд олон нийтийг аюулгүй тав тухтай зорчих нөхцлөөр ханган ажиллаж байна. 2014 оны 5-р сараас эхлэн Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  Энэхүү зам нь хуучин 7 м өргөн байсныг 14 м өргөн зорчих хэсэгтэй хоёр талдаа 2,5 м өргөн явган хүний замтай болгон өргөтгөн шинэчлэж байна. Тухайн замын эхний 2,5 км асфальтбетон хучилтыг хийж наадмын өмнө нээсэн. Гэвч зарим нэг айл өрх газраа чөлөөлөж өгөхгүй байгаагаас замын ажил удааширч, авто замын зарим хэсэгт өргөн нь 7 м болж нарийсаж байгаа тул иргэд олон нийтийг тухайн замаар зорчихдоо болгоомжтой явахыг анхааруулж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6692
0 эможи
keyboard_arrow_up