Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

Цахим орчинд шууд лайв байдлаар зохион байгуулдаг хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албанаас эрчимжүүлсэн шалгалтыг явуулсан.

Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, урьд өмнө цахимд байршуулсан лайв мэдээллээ устгах замаар иргэдийг залилдаг этгээдүүдийг олж тогтоосон байна. 

Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг, бичлэгийг цахим хуудаст байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны цаасыг бусдаас онцлог байдлаар хуйлж хийн шалгаруулах, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс давж борлуулах зорилгоор хонжворт оруулах зэрэг хууль бус үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669176
1 эможи

One life
2026-06-03 22:35
One life nertei garuud mun vv
keyboard_arrow_up