МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн өнөөдрийн нислэгийг 6-р сарын 4-ний нислэгт шилжүүллээ

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдье.

“МИАТ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан энэхүү өөрчлөлтөд хүлээцтэй хандан ойлгож буйд талархал илэрхийлье.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлнэ үү.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669173
0 эможи

keyboard_arrow_up