БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сургалтанд ЭЭХХЗГ-ын албан хаагчид хамрагдаж байна

2026 оны 6 сарын 02

Arslan.mn

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-ын групп сургалтын хөтөлбөрийн хүрээнд ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын  албан хаагчид 2025-2027 онуудад “Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтад 3 жил дараалан  хамрагдахаар болсон билээ.

Энэхүү хөтөлбөрийн 2025 оны сургалтын хүрээнд тус газрын 14 албан хаагч БНСУ-д сургалтад хамрагдаж байсан бол 2026 онд 15 албан хаагч 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд “БНСУ-д хүнсний аюулгүй байдлын удирдлагын IT системийг нэвтрүүлсэн туршлага”, “Эмийн гаж нөлөөний мэдээлэл болон менежмент”, “Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа ба санхүүжилтийн стратеги”, “Эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналт ба GMP стандартууд”, “БНСУ-д эмийн нэгдсэн мэдээллийн системийг бий болгосон туршлага”, “K-Medi хөгжлийн загвар: Эм, эмнэлгийн хэрэгслийн хөгжүүлэлт дэх БНСУ-ын туршлага ба Монгол Улсын эмийн хангамжийг сайжруулах стратегиуд”, “Эмнэлгийн хэрэгслийн хангамжийн бүртгэлийн мэдээлэл болон менежмент”, “Эмийн эмнэлзүйн туршилт судалгааны загвар ба ёс зүй” зэрэг сэдвүүдээр сургалтад хамрагдаж, эмийн зохицуулалтын зарим чиг үүргүүдээр үйл ажиллагааны төлөвлөгөө буюу “Action Plan” боловсруулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669156
0 эможи

keyboard_arrow_up