Насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож яваад осолдож, гэмтжээ
2026 оны 6 сарын 02

Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар улсын дугааргүй “Эс Жи Голд” маркийн мотоциклийг жолоодож явах үедээ онхолдож, зорчиж явсан 14 настай хүүхэд гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглүүлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669147
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
