7 настай хүүхэд машинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна
2026 оны 5 сарын 29

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашинд хүүхэд мөргүүлсэн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын явцад, “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан долоон настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669125
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
