Дарханд зам тээврийн ноцтой осол гарч, 2 сурагч АМИА АЛДЖЭЭ

2026 оны 5 сарын 28

Arslan.mn

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эцэг эхийнхээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад, зам тээврийн ноцтой осол гаргаж, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Уг хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад Дархан-Уул аймгаас Зулзагын гол явах чиглэлийн замд ноцтой осол гарсан байсан.

Хяналт шалгалтын явцад насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл авч явж байгаад, осолдсон нь тогтоогдсон. Ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алдаж, гурван хүүхэд гэмтэж бэртэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.

Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2026 он гарснаар зам тээврийн ослын улмаас 17 хүүхэд хохирсны гурав нь амь насаа алдаад байна.

Сүүлийн үед насан хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Хүүхдүүд хуулийн дагуу хариуцлага хүлээх насанд хүрээгүй учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг эх, асран хамгаалагчдад нь хариуцлага тооцож байгаа аж.

Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслийн түлхүүрийг хараа хяналтгүй орхихгүй байх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
669118
1 эможи

Зочин
2026-05-28 17:40
If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up