Pizza Hut, KFC, Хаанбанк, Төрийн банк, Голомт банк зэрэг байгууллагуудын нэрийг ашиглан ₮285 сая залилжээ

2026 оны 5 сарын 28

Arslan.mn

Энэ он гарснаас хойш Pizza Hut, KFC, Хаанбанк, Төрийн банк, Голомт банк зэрэг түргэн хоолны сүлжээ ресторан, арилжааны банкнуудын нэрийг ашиглаж хуурамч линкээр дамжуулан иргэдийг их хэмжээгээр хохироож, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Үүнтэй адил өнгөрсөн өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны 35 жилийн урамшуулал гэж иргэдийг мөн дээрхтэй адил арга замаар хуурч хуурамч хөтөч /линк/ ашиглан тухайн иргэний дансыг хоослох гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Зөвхөн “Худалдаа хөгжлийн банкны 35 жил ойн урамшуулал” гэх агуулгатай залилах гэмт хэрэгт энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 26-ны өдрийн хугацаанд нийт 22 иргэнд 2100 ам.доллар, 285.240.664 төгрөгийн хохирол учраад байна.  

Иймд иргэд олон нийтийг цахим орчинд аливаа арилжааны банк, хоолны сүлжээ рестораны урамшуулал, сугалаа, санал асуулга, судалгаа зэрэг халхавчаар далдлан ирүүлсэн хуурамч холбоос /линк/ дээр дарж, хувийн мэдээллээ алдах, залилах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669116
0 эможи

Зочин
2026-05-28 17:40
If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up