А.Дашням: Аврагчид ойролцоогоор 4-5 цагийн дараа хүүхдэд хүрэх боломжтой гэж үзэж байгаа
2026 оны 5 сарын 28

Гурван настай хүүхэд цооногт унасан асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.
Энэ талаар хурандаа А.Дашням "Төв аймгийн ОБЕГ-т өчигдөр 13:30 цагийн орчимд дуудлага ирсэн. 25-30 см-ын диаметртэй, 30-50 метр гүн цооногт гурван настай хүүхэд унасан байсан. Могойн нүд камер ашиглаж үзэхэд 30 метр хавьцаа хөлөөрөө унасан байдалтай байгааг илрүүлсэн.
Бугуйлдаж гаргах аргаар гаргаж авах гэсэн боловч амжилт олоогүй. Бие нь хөшигдөөд гарах боломжгүй байсан. Камерт хөдөлгөөн мэдрэгдээгүй, гэхдээ амьсгалах чимээ байсан. Тиймээс 4 метрийн зайд нүх ухаж хүүхдийг аврахаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар 100 гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669115
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
