“158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичин илгээж, хувьцааны мэдээллээ шалгана“

2026 оны 5 сарын 27

Arslan.mn

1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл хийлээ.

1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл хийж байна.  

ҮЦТХТ-ийн Захиргаа, хүний нөөц, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайхан "Засгийн газрын тогтоолд заасны дагуу 6-р сарын 1-нээс иргэдэд 1072 хувьцааг өвлүүлэх, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажил эхэлнэ.

1-т, ҮЦТХТ-ийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг кирил том үсгээр бичиж илгээхэд тухайн иргэний 1072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг өгнө. Ингэснээр хэдэн хувьцааг байгааг мэднэ. 

2-т, Өөрт ойр байгаа нотариатад очиж нас барсан иргэний хувьцаа болон түүнд оногдох ногдол ашгийн мэдээллийг авч болно. ҮЦТХТ болон Монголын нотариатчдын танхим 2025 онд бүх үйл ажиллагаагаа цахимжуулсан учир өөрт ойр ногариатчид хандаж болно.

Нотариатчдын танхимаас иргэний мэдээлэлд үндэслэн “Өв залгамжлалын гэрчилгээ”-г цахим системд байршуулна. Гэрчилгээг байршуулсны ҮЦТХТ-өөс өвлөгдөж буй хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Бүртгэж баталгаажуулсан тухай мэдээллийг И-Монголиа ситемээр иргэдэд хүргэнэ. 

Засгийн газрын тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжих учраас гадаад болон тусдаа амьдардаг хүмүүс энэ боломжит хугацааг ашиглаад өв татгалзах, хүлээн авах хүсэлтээ гаргаарай. Гадаад 50 гаруй улсын 90 гаруй нотариатчид элчин сайд, консулын газарт ажилладаг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669097
0 эможи

DR. ADITY
2026-05-27 14:28
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up