“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй удирдах албан тушаалтан, алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Жагсаал, цуглааны үеийн хууль сахиулах ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат оролцлоо.

Arslan.mn

Тус сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 16 анги, байгууллагын 44 удирдах албан хаагч хамрагдаж байна. Сургалтын хүрээнд жагсаал, цуглааны үед хүний эрхийг дээдлэх зарчим, олон улсын сайн туршлага, мэргэжлийн арга зүйг эзэмшүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг албаны үйл ажиллагаанд төлөвшүүлэхэд чиглэж байна.

Энэхүү сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтыг хүний эрхийн газрын хүний эрхийн зөвлөх, хатагтай Анете Эрдмане, Хүний эрхийн газрын хэв журам сахиулах асуудал хариуцсан олон улсын зөвлөх, ноён Гари Уоаит нар удирдан явуулж байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669066
0 эможи

keyboard_arrow_up