Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн суралцагчид  бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ.

Өсвөр үеийнхэн, хүүхэд залуусын дунд үе тэнгийн дарамт, дээрэлхэл, хүчирхийлэл нэмэгдэж буй нь зөвхөн нэг сургууль, нэг гэр бүлийн асуудал бус, нийгмээрээ анхаарал хандуулах асуудал. Хүүхэд бүр айдасгүй, аюулгүй, эерэг орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах нь бид бүхний хамтын үүрэг юм.

Иймд боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд, хүүхэд хамгааллын баг, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүй, аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669048
0 эможи

keyboard_arrow_up