Г.Отгонтамир: Улаанбаатар марафоны үеэр цахилгаан скүүтэр, мопедтой иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана

2026 оны 5 сарын 21

Arslan.mn

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Одоо гүйлт эхлэхэд ердөө гурван өдөр үлдлээ.

Улаанбаатар марафоны зохион байгуулагчид мэдээлэл өгч байна.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:

Тавдугаар 23-ны өдөр өглөөний 06 цагаас оройн 19:00 хүртэл зарим замыг хэсэгчлэн хаана. Цахилгаан скүүтэр, мопед, цахилгаан унадаг дугуйтай иргэдийг хаасан замаар орохыг хориглоно.

Шар бүсчлэл дотор байгаа иргэд тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна.

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын шатахуун түгээх станц
  • Сансарын туннел
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • Нарантуул захын уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастай уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзварт тус тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669018
0 эможи

keyboard_arrow_up