Өсвөр насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй ХУЛГАЙЛЖЭЭ
2026 оны 5 сарын 21

Өсвөр насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал, нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ.
Тэд гурван сурроны эд ангийг салгаж, жижиглэсэн байжээ. Шалгалтын явцад таван ширхэг сурроныг хураан авсан байна.
Иймд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669009
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
