Төлбөртэй өрөөнд хэвтсэн эхчүүдээс ₮22.4 сая авч, хувьдаа зарцуулжээ

Төрөх эмнэлэгийн төлбөртэй өрөөнд хэвтсэн эхчүүдийн төлбөрийг хувьдаа завшиж байжээ.
Ц.Б нь ...эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс хураамж хэлбэрээр ₮44.2 сая төвлөрүүлсэн. Улмаар ₮11.4 саяыг Төрийн сан дахь дансанд төвлөрүүлж, ₮10.2 саяыг нь тасгийн өрөөнүүдийг тохижуулах болон байгууллагын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн ₮22.4 саяыг нь хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, ₮8 саяар торгох ял оногдуулж, ₮12.6 саяыг ... эрүүл мэндийн үндэсний төвд олгохоор шийдвэрлэсэн байна.

