Гавлыг хог дээрээс олоод, машиндаа зүүсэн гэх тайлбар өгсөн
2026 оны 5 сарын 19

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан тус гавлыг хог дээрээс олоод, машиндаа зүүсэн гэх тайлбарыг өгчээ. Энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулийн бусдыг үл хүндэтгэсэн гэх зүйлчлэлээр шалгаж байгаа гэв. Хог хаягдал дээр байхад нь ухаж авсан уу, аваад машиндаа зүүсэн үү? гэдгийг тогтоосны дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668972
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
